Wednesday, September 15, 2010

АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой гэлээ

УИХ-ын гишүүн, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан, н.Пүрэвдаваа, н.Мөнхбаатар нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол оронд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө тэмцэж ирсэн, мянга мянган гишүүд, дэмжигчиддээ Олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэж байгаагаа мэдэгдлээ. Харин дараа нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг хэлмэгдэгсдийн өдөр ард түмнээсээ уучлал гуйсныг нийслэлийн Ардчилсан нам эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, мэдэгдэл гаргаснаа онцоллоо.

Tuesday, September 14, 2010

Бариа тавианы жилүүд буюу их хэлмэгдүүлэлт

Социализмын үеийн их хэлмэгдүүлэлт нь тухайн үеийн Засгийн газар, Намын төв хорооны тэргүүлэгчид хэд хэдэн удаа хэлэлцэн гаргасан тогтоолоос эхтэй ажээ. Тогтоолоор батлагдсан энэ дүрэмд "Зөвлөлтийн сургагч, зөвлөхөд дургүйцсэн монгол хүнийг албан тушаалаас нь зайлуулахаас эхлээд цаазаар авах хүртэл арга хэмжээ авна" гэж заасан байна. Энэ дүрмийг Э.Ринчино, Дотоод хэргийн ардын комиссарын төлөөлөгч, зөвлөх И.Вакунасов нар санаачилжээ. Монгол Улсын ерөнхий сайд Бодоо, гүн Дэндэв, Пунцагдорж, Чагдаржав нарыг баривчлан асууж, хүч хэрэглэн байцаасан болоод 1922 оны 8 дугаар сард "Шар хадны энгэр"-т буудан хороожээ.

Friday, September 10, 2010

Төр 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээжээ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааны төвийнхөн өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Өнөөдөр хэлмэгдэгсэд болон түүний ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр

Өнөөдөр ачит эцэгт эх, амраг садан, хань ижлээ хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар алдаж нүдэндээ нулимстай, сэтгэлдээ эдгэшгүй гүн шархтай үлдсэн хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр.

“Улс төрийн эсэргүү” хэмээгдэн хөрөнгө малаа хураалган, хүний ёсоор амьдрах хувь дутсан эгэл ардын гэр бүл, үр ач өнөөдөр хэлмэгдэгсэдийн хөшөөнөө цуглаж, сэтгэл дэх гашуудлаа тайллаа.

Ард түмнээсээ уучлалт гуйв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнүүд үргэлжилж байна. Тэртээх он жилүүдэд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр айл бүрийг дайран өнгөрч байсныг ард түмэн одоо ч мартаагүй.

Хэлмэгдэгсдийн архивыг ОХУ-аас авчрахад бэрхшээл их

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагааг 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 35000 хэлмэгдсэгсдээс 29800 иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Харин тэдгээрийн нөхөх олговорт зориулж 19.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн үүнтэй зэрэгцэн хилс хэрэгт хэлмэгдсэн, хилс хэргийн улмаас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн гэр бүлд гэр, орон сууц олгох ажлыг ч  давхар үргэлжлүүлж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ чиглэлээр 470 иргэнд 2.5 тэрбум төгрөгөөр гэр, орон сууц худалдан авч өгчээ.

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Намрын эхэн сарын энэ өдөр 15 дахь удаагаа төрийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө толгой бөхийлгөн цэцэг өргөж, 15 дахь удаагийн харууслын үг хэлж байна.
Энэ өдөр ч мөн хоолойгоо шахан, царайгаа барайлган байж, албаны үгээ хэлнэ биз. Харин хэлмэгдсэн хэмээх хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй. Өнөөдөр хэлмэгдэгсдийн сүнс дахин нэг нутгаа эргэж, үр хүүхэд нь өмнөх жилүүдийн л адил талийгаачдынхаа зургийг барин хөшөө, суваргыг нь зорино. Хэчнээн ч жил энэ өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байгаа билээ, бид.

Өчигдрийг сануулах өнөөдрийн сүүдэр

Ёрын бүүвэйн дуу ухаан санааг эзэмдэн улам бөх нойрсуулах ажгуу. Бүүвэйн дуунд,
...Улаан цусанд будагдсан хэлмэгдүүлэлтийн хар жилүүд хойно хоцорсон
Цэнхэр ардчиллын эрх чөлөөгөөр чи амьсгалж байна, хүү минь. Бүүвэй, бүүвэй... гэж дуулна. Гоёос гоё машинтай болчихлоо гэж зүүдэлсэн хүү сэрээд уйлдаг шиг өнөөдөр ч бид “аллага” дуусгавар болсон гэж хэлмэгдүүлэлтийн хөшөөнд хиймэл цэцгийн баглаа өргөнө. Өнөөдөр маргаашаар солигдоход өчигдрөө үгүйсгэж хэлмэгдүүлэлт үргэлжилж байгааг мэднэ.

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байсангүй. Энэ талаар одоогоор ямар нэгэн тайлбар хэлээгүй байна.

Хэлмэгдэгсдийн хөшөө ихэрлэх болоогүй юу

Монгол улсын түүхэнд хар мөр үлдээж, уй гашуу авчирсан 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр  алтан амиа алдсан  Э.Доржсүрэн, Р.Мөнх-Эрдэнэ,  н.Ганбаатар,  Ч. Энхбаатар нарыг монголын ард түмэн үүрд дурсан санах учиртай хэмээн долдугаар сарын нэгний үймээнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө босгохоор болж байсан цаг саяхан. Улмаар ерөнхийлөгчийн тамгын газар, хохирогчдын ар гэрийнхэн хөшөөг МАХН-ын байрны өмнөх цэцэрлэгт барих нь оновчтой гэж үзэн хотын захирагч Г.Мөнхбаярт албан тоот хүргүүлж  байсан билээ.

Харууслын гэрч

Хотын замын түгжрэл хэв хэвээрээ. Намрын шар нар хорлонтой ч юм шиг зулай төөнөж, замын цагдаа чухал царайлан явахыг хориглон, замын түгжээг нэмэх бүр улам уур хүрнэ. Яг хотын төвд, байн байн, хамгаалалттай машин явж, зам түгждэг хэсэгт ирсэн жолооч нар “Нөгөө гурван тэнэг л гэртээ харих гэж зам хааж байгаа биз” гэлцэх. Уг нь энэ өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болох ёстойг мэдэж байсан ч түгжрэлийн гайгаар ингээд таксинд гацаж байгаадаа ер нь бол өөртөө л бухимдах ёстой л доо. Гэхдээ албаны үнэмлэх үзүүлэн давуу эрх эдлэж, үйл явдлын албаны хуурай мэдээлэл хүргэдэг байсан зуршлаасаа санаандгүй ч салсандаа замын түгжрэлд баярламаар ч юм шиг.

Wednesday, September 8, 2010

Төр иргэд рүүгээ тэрсэлсэн тэр жилүүд

Төр иргэд рүүгээ тэрсэлсэн тэр жилүүд
Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг. Монголын аль л ном эрдэмтэй, эх оронч хөвгүүдийг толгой дараалан буудаж хороон, үлдэгсдийг нь нус нулимсанд живүүлсэн тэр хар жилүүдийг өдөр бүр биш юмаа гэхэд жилд нэг удаа ингэж санаж байх нь зүйн хэрэг болов уу.

Хэлмэгдүүлэлт үү, их хядлага уу?

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэдэг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг  тохиолдуулан хийсэн энэхүү бага хурлыг нээж УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ,”Монгол оронд болж өнгөрсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн гарах болсон шалтгаан нөхцөл, хор уршиг, үр дагавар, хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээхийн ач холбогдол, сургамж, дүгнэлт, улс төрийн талаар төрийн зүгээс иргэдээ хэлмэгдүүлэхгүй, амар тайван аж төрөх нөхцөл бололцоог нь ханган бүрдүүлэх, хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх, энэ талаар олон нийтэд өргөн дэлгэр ойлголт өгөхөд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдол оршиж байна” гэдгийг цохон хэлжээ.

Wednesday, September 1, 2010

Д.Цогтбаатар: Хэлмэгдүүлэлт бүү давтагдаасай

“Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүн Д.Цогтбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа. -УИХ-ын Тамгын газрын ажилтан Ц.Жаргалсайханд эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял оноосон нь дуулиан тарьж байна. Их хэлмэгдүүлэлтийн үеэс хойш сонсогдоогүй эх орноосоо урвасан гэх хэргээр өнөө цагт ял оноосныг та юу гэж дүгнэж байна вэ?

-Гегелийн “Хэн хийсвэр сэтгэдэг вэ” гэдэг зөвлөгөө сургамжийн ном байдаг. Тэр номонд аливаа юмыг хийсвэрээр сэтгэхийг, олон талаас нь судалж эцсийн дүгнэлт гаргах нь дээр үү гэдгийг бичсэн байдаг. Тэгэхээр өөрийн чинь асуултад олон талаас нь харж байж дүгнэлт өгөх нь зөв байх. Тэр хүнийг шууд буруутгах нь ямар байх бол. Ц.Жаргалсайхан өнөөдөр төрд тэрсэлсэн харагдаж байж болно. 1930-1940-өөд онд ч төрд тэрсэлсэн, ардын дайсан, Японы тагнуул зэрэг янз бүрийн нэр өгч гүтгэж байгаад ялласан байдаг. Харин энэ цагт тэр хүмүүсээ цагаатгаж, төр нь уучлал хүссэн шүү дээ.

Tuesday, August 31, 2010

fact

  • 767 сүм хийдийн 5953 барилга байшинг нураан сүйтгэв.
  • Монгол улсын 115 мянган лам хуврагийн шүтэн бишрэх эрх чөлөөг албадан хязгаарлаж, дийлэнхи хэсгийг буудан хядаж анги ялгаварлаж устгав.

fact

  • 1921 он. Саж ламын хэрэг. 48 хүн
  • 1922 он. Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Пунцагдорж да лам нарын хэрэг

1930-1940 оны хооронд ЗХУ-д хүргэгдэн шийтгэгдсэн 194 хүний нэрсийн жагсаалт

  1. С.Алтангэрэл
  2. М.И.Амагаев
  3. А.Амар

ЗСБНХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар,бригадын генерал Фриновскийгоос Чойбалсанд хүлээлгэж өгсөн баривчлах 115 хүний нэрс

1937.8.28.  Маш нууц    “Заговор”
  1. Дарьзав - Цэргийн яамны I орлогч сайд
  2. Баттөмөр - Ардыг гэгээрүүлэх яамны сайд
  3. Дорж- Худалдаа үйлдвэрийн яамны сайд

fact

  • 1921-1953 онд төрийн эсрэг гэмт хэрэг гэгчид 44 “бүлэглэл” илрүүлж, 80000 орчим хүн
    шийтгэгджээ.
  • 1930-1940 онд “Тусгай комисс”-ын шийдвэрээр 5728 хүн,“Онцгой бүрэн эрхт комисс”-ын шийдвэрээр 27585 хүн,шүүхийн шийдвэрээр 4261 хүн, бүгд 37584 хүнийгхэлмэгдүүлэн шийтгэсний 74 %-ийг нь буудан алжээ.

үйл явдлын цаг хугацаа

  • 1924 Богд хаан “гэнэт” нас барав.
  • 1929 Улс төрийн зүтгэлтэн Ширнэндамдинг буудан хөнөөв.
  • 1934 “Хэнтийн”, “Дорнодын”, “Улаанбаатарын” гэсэн гурван бүлгээс тогтсон “Лхүмбийн хэрэг” гэгчийг зохиож, Буриадын ард түмнийг хомроголон устгав. 1505 хүн хэлмэгдсэн.

Алсын хараа:

Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэрэмжлэх, нийгмийн шудрага ёс хэрэгжих эрх зүйн орчин бий болгоход дэмжлэг үзүүлэх

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ МАНААНД

  • Монголд хүний эрх зөрчигдсөн асуудлаар Олон Улсын хүний эрхийн эрх бүхий
    байгууллагад хандах, үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн чиглэлээр Олон Улсын
    байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл, судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл
    ажиллагааны бусад арга хэмжээнд хамрагдах

Үйл ажиллагааны үр дүнгээс:

  • Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо 1991 оны 11 дүгээр сарын 20-нд байгуулагдав.
  • Хэлмэгдэгсдийн дурсгалын гэрэлт хөшөөг 1994 онд босгов.

Эрхэм зорилго:

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх

Холбооны зорилго, зорилт:

  • Улс төрийн хэлмэгдүүлэлтийн “хар” түүхийг судалж сурвалжлах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх
  • Хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр удамд бүх талын дэмжлэг, тусламж үзүүлэх, хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгуулахыг эрмэлзэх

Холбооны эрхэм зорилго, зорилт:

Эрхэм зорилго: Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх
Алсын хараа: Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэрэмжлэх, нийгмийн шудрага ёс хэрэгжих эрх зүйн орчин бий болгоход дэмжлэг үзүүлэх

Холбооны үе үеийн удирдлагууд

Анхны тэргүүн Д.Чогсом(1991 оны 1-9 сар)
Тэргүүн Д.Баасанжав(1991.09-2000 он)
Тэргүүн А.Дашнамжил(2000 - 2007 он)
Тэргүүн П.Туваанжав(2007 - 2009 он)

Monday, August 30, 2010

Эрхэм зорилго:

Эрхэм зорилго: Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх
Алсын хараа: Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдах,
хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэрэмжлэх, нийгмийн шудрага ёс хэрэгжих эрх зүйн орчин бий болгоход дэмжлэг үзүүлэх

Khorloogiin Choibalsan

Khorloogiin Choibalsan (Mongolian: Хорлоогийн Чойбалсан) (February 8, 1895 — January 26, 1952) was the Communist leader of the Mongolian People's Republic from the 1930s until his death.

Peljidiin Genden

Peljidiin Genden (Mongolian: Пэлжидийн Гэндэн, usually only Genden; 1892 or 1895 - November 26, 1937) was the second President (1924 to 1927) and the ninth Prime Minister (1932–1936) of Mongolia.

Список казнённых лидеров

На протяжении истории в отношении глав государств и правительств казнь оставалась способом наказания преступника путём лишения его жизни или методом расправы с политическими противниками. В XX веке смертный приговор был вынесены десяткам глав государств и правительств. Некоторые из приговорённых к смерти так и не были казнены (Жан-Бедель Бокасса, Моиз Чомбе и.т.д.). В списке представлены руководители государств и правительств, которые были казнены по приговору судебного органа или с санкции вышестоящего должностного лица.

Анандын (Агданбуугийн) Амар

Анандын (Агданбуугийн) Амар, монг. Анандын (Агданбуугийн) Амар (188610 июля 1941, Москва) — монгольский политик, лидер Монголии в конце 1920 — начале 1930 гг. (соперничал за власть с Гэндэном и Чойбалсаном). Премьер-министр Монголии (председатель Совнаркома) с 21 февраля 1928 по 27 апреля 1930, президент (Председатель Малого хурала) со 2 июля 1934 по 22 марта 1936, и вновь председатель Совнаркома с 22 марта 1936 по 7 марта 1939. Потерпел поражение в борьбе с Чойбалсаном, арестован в 1939, отправлен в Москву и расстрелян в 1941. Автор книги «История Монголии».

Пэлжидийн Гэндэн

Пэлжидийн Гэндэн (монг. Пэлжидийн Гэндэн (1892 — 26 ноября 1937, Москва) — 2-й глава государства (Председатель Малого Государственного Хурала, 29 ноября 1924 — 15 ноября 1927) и 9-й премьер-министр МНР (председатель Совета министров, 2 июля 1932 — 2 марта 1936).

Anandyn Amar

Anandyn Amar (Mongolian: Анандын Амар), (1886–1941) was the head of state of the Mongolian People’s Republic from 1932 to 1936 as well as prime minister from 1928–1930 and again from 1936-1939.

Sunday, August 29, 2010

Их Хэлмэгдүүлэлт

Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд оргилдоо хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 22,000-аас 35,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Өмнөх тоо нь тухайн үеийн Монголын хүн амын гурваас дөрвөн хувь байсан ажээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв.

III үе шат, 1956-1990

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм.

II үе шат, 1940-1955

Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.

I үе шат, 1922-1940

Эхний үе шат Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав.

А.Амар. Монголын товч түүх

А.Амар. Монголын товч түүх, 1934 онд босоо монгол бичгээр анхлан хэвлэгдсэн. (55 жилийн дараа Чингис хаанийг магтан дуулах сайн цагийн эхэн 1989 онд хоёрдах удаагаа кирилл үсгээр хэвлэгдэв. Өмнөх үгийг эрдэмтэн А.Очир 1989, 5 сар 28) Номын 10 бүлэг:

А. Амар сайд

А.Амар 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төрсөн. Амарыг 12 нас хүрэхэд эцэг нь (1898 он) өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурч манж, төвд хэл бичиг ч төсөөлдөг болж, Чингээд тэр Манх Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос (27 нас) Богд Хаант Монгол улсын Гадаад явдалын яам, аймгын чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 (31 нас) онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад А.Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.

А. Амар сайд : timeline

  • 1886 онд А.Амар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төрсөн.
  • 1898 онд (12 нас) Амар хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд
  • 1898-1911 онд Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр
  • 1913 онд (27 нас) Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгын чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр

Saturday, August 28, 2010

fact

  • 1925: MPRP identified in its charter that it would follow “Marxist-Leninist ideology”` and established its Central Committee of Inspection.
  • 1925: Decision approved by the Presidium of CCP to establish “Commission on respecting and purging from the Party and to implement the policy to discriminate classes”.
  • 1925: Decision to destroy the best of yellow and black feudal completely was adopted by the Fourth MPRP Meetingand duly implemented.

ЗГ-ын ордон

The Grey House where MPRP stayed during its 70 years of State power

fact

Decree which established the “Plenipotentiary Right Commission” on 2nd December 1937 approved by the joint meeting of the Prime Minister Council of Ministers and the Presidium of Baga Khural (Lower Parliament)
The MPRP Plenipotentiary Right Commission was established in October 1937 and held 50 meetings during its work up to 22nd April 1939 and sentenced 25,437 people; and sentenced 20,099 to death.

Ones who were tortured alive………

  • J.Burentsengel – spouse of Ts.Lookhuuz who was a member of the Party Central Committee, and Head of the Farming Administration Department
  • B.Tserendolgor –spouse of B.Nyambuu who was a member of the Party Central Committee, and First Secretary of the Party Committee in Omnogovi province
  • B.Chuluun – spouse of D.Surmaajav who was a member of the Party Central Committee, and Head of the Central Department of Statistics

Saint love angels who lost their precious lives

  • Dondogdulam – The queen of Khan Bogd, the white Tara
  • N. Genenpil – The last queen of Khan Bogd, who was executed on 22nd November 1938 at the age of 33.
  • D.Dungarjid – the first Governor of Buriad khoshuu, executed

Women Who Fell Victims to Communist Torture

Butchers will be shivering before justice
Ghosts who rose deep down in darkness of night will be judging them
Skulls with bullet hole on the back will testify it
And 10-month embryo will do it too when it dies in its mother’s womb
To protect me from the killer, she covered her womb with her bare hands

Thursday, August 26, 2010

The Repression of National Religion and Culture

Residue of Manzushir temple
Many meritorious monasteries were ruined.
Many disciples of god were killed
Many saint scriptures of Buddha were fired
Much human blood flow into the river

Wednesday, August 25, 2010

logo MPVA

бүү март ...

бүү март ... хуудас 1

бүү март ... хуудас 4

бүү март ... хуудас 5

бүү март ... хуудас 6

бүү март ... хуудас 7

бүү март ... хуудас 8

бүү март ... хуудас 9

бүү март ... хуудас 12

don't forget... page 1

don't forget...

Mongolian Women Who Fell Victims to Communist Torture.

The Gory Pathway of Genocide and Repression

From the Year of the Mouse to the Year of the Monkey in 1900-1998 the people with yellow face named S.Ye.Ya.A.N from the southern part will come and capture the human treasure of Mongolia.
This time the lords come as dogs.
The saint educators and monks come as slaves.
There will be no one who reads books, there will be no one who adheres to the law. 
Mongolian state and religion will be as if a mere formality.

STRUCTURE AND ORGANIZATION OF THE ASSOCIATION

Tuesday, August 24, 2010

D. Tsogtbaatar

For the Mongolian national resolution to follow the soviet pattern of development, political leaders were removed from the political arena one by one, accused of fake crimes in accordance with instructions, advice and decisions of the Comintern.
Communist Plenipotentiary Commissions and Special Commissions were established and victimization and repression with terrifying blood gradually changed its face and its aim was to blunt national view of new generations of Mongolia. During its one-party system the domination, dignity, political discrimination, restriction of human rights and freedom, resolution from society and exiles. To make people confess to faked crimes they were tortured without sleep and food and subjected to terrorby inhuman and illegal means.

D.Norjmaa

D.Norjmaa – spouse of O.Dashchirav,Head of the Political Department of Defence, and General Commissar of the Mongolian Army

Dolgor

Dolgor – spouse of Z. Sodnomtseren, Secretary Head of Committee of the Party in Dornod province

Sh.Gajidmaa

Sh.Gajidmaa – spouse of D.Tseren, Tutor of Institute of Economy

B.Dolgor

B.Dolgor – spouse of N.Gungaajav who was Deputy Chairman of the Institute of the Party

N.Togtokh

N.Togtokh – spouse of A.Dashnamjil who was Ideological Instructor of the Party Central Committee

S.Ninjbadgar

S.Ninjbadgar – spouse of D.Tumur-Ochir who was a member of the Party Central Committee, member of the Political Bureau, and Secretary of the Party Central Committee

B.Tserendolgor

B.Tserendolgor –spouse of B.Nyambuu who was a member of the Party Central Committee, and First Secretary of the Party Committee in Omnogovi province

B.Chuluun

B.Chuluun – spouse of D.Surmaajav who was a member of the Party Central Committee, and Head of the Central Department of Statistics

J.Burentsengel

J.Burentsengel – spouse of Ts.Lookhuuz who was a member of the Party Central Committee, and Head of the Farming Administration Department

P. Tuvaanjav

Chairman P. Tuvaanjav
(2007 - 2009)

A. Dashnamjil

Chairman A. Dashnamjil
(2000 - 2007)

D. Baasanjav

Charman D.Baasanjav
(sep.1991 - 2000)

Monday, August 23, 2010

Tuesday, July 27, 2010

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажил үргэлжилсээр байна

Улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн иргэдийг цагаатгуулахаар нэхэмжлэгчдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах болон цагаатгагдсан иргэдэд нөхөх олговор олгох хугацааг 2011 оны 12 дугаар сарын 30-аар бүрмөсөн дуусгавар болгохоор заасан билээ.

Wednesday, July 7, 2010

Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
    Таны амрыг айлтган Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж,  ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн мэндчилье.
    Танд өргөн барьж байгаа  энэхүү  саналыг тунгаан толилно уу.
    Нэг. Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи эхний 100 хоногт гүйцэтгэх ажлын хүрээнд:

  • 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдалд оролцсон хэрэгт холбогдон ял эдэлж байгаа гэмгүй иргэдийг төрт ёсны эртний уламжлалыг баримтлан цагаатгаж, өршөөх

  • Мөн үеэр болон үхлийн шарх авч хожим нь амь эрсэдсэн иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх, гэм буруутныг олж хариуцлага хүлээлгэх талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд удирдамж, чиглэл өгөх

  • Ерөнхийлөгчийн тамгын газрын аппаратыг бүрдүүлэхдээ ажилтнуудын ажил үүрэг гүйцэтгэх чадварыг нь гол шалгуур болгохын хамт П.Очирбат (Монгол улсын Ерөнхийлөгч асан), Д.Бямбасүрэн (Монгол улсын Ерөнхий сайд асан),  Л.Пүрэвдорж (Армийн Улс төрийн газрын дарга асан), Ж.Баатар (Тагнуулын ерөнхий газрын дарга асан) гэх мэт хүмүүсийг зөвлөх, туслахаараа ажиллуулах бололцоотой эсэхийг анхааралдаа авах

  • Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын тухай хууль,  Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах үндсэн дээр  Үндэсний Аюулгүй байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, саналыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах

  • <<Ардын хувьсгалын ... жилийн ойн баяр, наадам>> хэмээх үг хэллэгийг <<Үндэсний эрх чөлөөний  хувьсгалын... ой, Үндэсний их баяр наадам>> хэмээсэн утгатай үг хэллэгээр солих, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 6-нд (Ховд хотыг чөлөөлсөн өдөр) тэмдэглэж байх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргах

  • Үндэсний их баяр наадам, улс тунхагласны өдрийг тохиолдуулан нэрт дуучин Адарсүрэн асан зэрэг ард түмний хүлээн зөвшөөрсөн цөөн хүнд алдар цол, одон медаль хүртээх

  • Монгол улсын нийт хүн амд “Эрдэнийн хувь” хүртээх, Тавантолгой, Оюу толгой зэрэг томоохон ордуудын хувьцааг эзэмшүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн хууль  санаачлан УИХ-д өргөн барих

  • Авилгатай тэмцэх газар, Санхүүгийн зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар зэргийг УИХ-ын харъяалалд ажилладаг байх асуудлаар хууль санаачлан УИХ-д өргөн барих, Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн намуудын төлөөлөл байх асуудлыг зохицуулах
Хоёр. Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэх ажлын хүрээнд (хууль санаачилах,зарлиг шийдвэр гаргах болон Засгийн газар, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхдөө харгалзан үзэхийг хүсэлт болгосон санал):

  • Ажилгүйдэл, ядууралыг бууруулах зорилгоор үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүх төрлийн татвараас, тухайн төрлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн импортыг гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, ажлын байрны тоо, цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх

  • Гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх  зорилгоор гэр хорооллын гудамжуудыг эмхлэн цэгцэлж хаягжуулах, хотын нийт гудамж, талбайг гэрэлтүүлж, телекамерийн байнгын хяналтад хамруулах

  • Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг нийт иргэдийн саналаар бусад шүүгч, прокуроруудыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугч  иргэдийн саналаар тус тус сонгох журамд шилжин, шүүх засаглалын хараат бус байдлыг хангах шиидвэртэй алхам хийх

  • Нийгмийн дотор хүлээлт үүсгэж буй авилгатай холбогдсон дуулиант хэргүүдийг нэг     тийш нь болгоход хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх

  • Баг, сум, аймгийн тоог цөөрүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт оруулах

  • Орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг өргөтгөх асуудлыг Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх тухай “Үндсэн хууль”-ийн үзэл санаатай зөрчилдөж байгаа, холбооны улсын зарчмаар байгуулагддаг орон нутгийн ИТХ-ыг татан буулгахтай хамтатган шийдвэрлэх

  • УИХ-ын гишүүн   үүрэгт нь үл хамаарах өөр албан тушаал эрхлэхийг зогсоох зэргээр “Үндсэн хууль”-д оруулсан <<дордуулсан долоон өөрчлөлт>>-ийг цуцлах

  • УИХ-ын сонгуулийг пропорциональ  системээр явуулдаг болгох

  • УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгөөс сонгогдсон тойрогтоо хөрөнгө хуваарилдаг явдлыг зогсоох

  • Нийслэл хотыг Хархорины орчимд байршуулах бэлтгэл хангах

  • Лицензи нэрээр Монголын газар нутгийн 40 хувь гадныхны мэдэлд шилжсэн, ашигт малтмалын орд газруудын лицензи бүхэлдээ мөнгө хайсан наймаачдын гарт шилжсэн завхарлыг таслан зогсоож цэгцлэх

  • Бүх шатны сонгуульд элдэв луйвар булхай хийхийг  “Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авах оролдлого” хэмээн тооцож, оногдох ялыг эрс чангатгах  эдгээр болно.
     Эрхэм Ерөнхийлөгч таны ажлын амжилт 2012 оны сонгуулийн ялалтаар гэрэлтэж, ард түмнийхээ итгэлийг өнө удтал хадгалахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
          Саналаа өргөн барьсан:                            Ж.Баасандаш
                                                                                Б.Батбэх
       Харилцах утас:  Ж.Баасандаш  99178534,   Б.Батбэх  99785022.
                                                    2009 оны 05 дугаар сарын 31-нд

Д.Цогтбаатар

Thursday, July 1, 2010

Та нарыгаа үүрд санаж явах болно. Хайр­тай шүү

Энэ сарын 1-ний үймээ­ний үеэр нас барсан иргэдийн хойноос ар гэрийнхэн нь буян үйлдэж 108 зул өргөлөө. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд болсон энэ үйл явдлын үеэр лам нар ном хурсан юм. Улс төрийн шинэ хэлмэгдэгсэд болох Ц.Энхбаатар, Э.Дорж­сүрэн, С.Ганбаатар, Р.Мөнх-Эрдэнэ нарын хөргийг Ган­дангийн талбайн төв хэсэгт байрлуулжээ. "Та нарыгаа үүрд санаж явах болно. Хайр­тай шүү" зэрэг үгийг бичиж аав, ээж, ах дүүс нь гарын үсгээ зурсан самбарыг зураг­нуудынх нь хажууд тавьсан байлаа. Эдний хойноос буян хийж таван өдрийн турш 108 зул өргөнө гэдгээ ар гэ­рийн­хэн нь хэлж байв.

Хэлмэгдэгсдийн хөшөө “ихэрлэв”

Монголчуудын хувьд харамсал, уй гашуу төрүүлэн үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр  алтан амиа алдсан талийгаачдын дурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслол өнөөдөр  Үндэсний түүхийн музейн өмнөх Хэлмэгдэгсдийн хөшөөний баруун талд боллоо.  Уг арга хэмжээнд үймээний үеэр амь насаа алдсан  Э.Доржсүрэн, Р.Мөнх-Эрдэнэ,  н.Ганбаатар,  Ч. Энхбаатарын ар гэрийнхэн,  нийслэлийн Ардчилсан хүчний холбооны Ж.Батзандан, О.Магнай, нар болон хэвлэлийнхэн  хүрэлцэн ирсэн юм. Тэд гартаа гашуудлын цэцэг, хадаг, цай барьж, бараан өдрийн талаар сэтгэл зовинон ярилцаж байв.