Tuesday, August 31, 2010

үйл явдлын цаг хугацаа

  • 1924 Богд хаан “гэнэт” нас барав.
  • 1929 Улс төрийн зүтгэлтэн Ширнэндамдинг буудан хөнөөв.
  • 1934 “Хэнтийн”, “Дорнодын”, “Улаанбаатарын” гэсэн гурван бүлгээс тогтсон “Лхүмбийн хэрэг” гэгчийг зохиож, Буриадын ард түмнийг хомроголон устгав. 1505 хүн хэлмэгдсэн.
  • 1937 П.Гэндэн, Д.Дэмидийн “хувьсгалын эсэргүү хэрэг” мандав.
  • 1939 А.Амар, Д.Лувсаншарав нарын хэрэг гэгчээр ард түмнээ хоморголон хэлмэгдүүлэв.
  • 1940 “Зүүн аймгийн хэрэг”,”Сүхбаатар аймгийн хэрэг” зэрэгт олон зуун энгийн малчдыг холбогдуулан хэлмэгдүүлэв.
  • 1944 ”Ламаадангийн хэрэг” гэгчид 10 настай хүүхдийг, эцэг эхийнх нь хамт холбогдуулан буудан хөнөөв.
  • 1947 “Порт Артурын хэрэг” мандаж, Х.Чойбалсангийн амь насыг хөнөөх гэсэн хэмээн 80 хүн баривчилж 42-ийг нь буудаж хөнөөв.
  • 1949 “Жамбалдоржийн хар хууль” гэгчээр 20000 орчим малчин шоронд хорьж хэмэгдүүлэв.
  • 1958- “Сэхээтний төөрөгдөл” гэгчид Д.Төмөр-Очир, Л.Цэнд нарыг хэлмэгдүүлэв.
  • 1962 Д.Дамба, Ч.Сүрэнжав нарын олон сэхээтнийг хэлмэгдүүлэв
  • 1964 “Ц.Лоохууз, П.Нямбуу, Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлэглэл” гэгч хилс хэрэг мандуулж 200 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлэн, амь нас, амьдралыг нь бусниулав.
  • 1969 Монголын түүхийн 1000 жилийн лит зохиосон эрдэмтэн Ц.Дамдинсүрэнг буруутгах компанит ажил өрнөв.
  • 1974 Эсэргүү шүлэг бичсэн яруу найрагч Р.Чойномыг гянданд 5 жил хорив.
  • 1937- 1975 Эрдэмтэн Б.Ринчинг мөрдөж хэлмэгдүүлэх аян үргэлжлэв.
  • 1978 “Орос жолоочийн хэрэг” гэгчид холбогдсон Г.Жамъян, Ө.Цэдэндорж, Г.Дугар нарын олон сэхээтнийг хэлмэгдүүлэв
  • 1979 “Шүүхийнхний хэрэг”, “ШУА-ийнхны хэрэг”, “Эмч нарын хэрэг” зэрэг мандлаа.
  • 1985 Д.Төмөр-Очир учир битүүлгээр алагдав
  • 1998 С.Зориг учир битүүлгээр алагдав.
  • 2003 “Төрийн нууц задруулсан” гэх хилс хэргээр Ж.Баатарыг шоронд хорьж хэлмэгдүүлэв.
  • 2004 Хурандаа Санжаасүрэнг хэлмэгдүүлэв.
  • 2008 Үзэл бодлоо илэрхийлэн жагссан гар хоосон иргэдийнхээ эсрэг гал нээж 5 хүний эрдэнэт амийг хөнөөж, 800 хүнийг хоморголон баривчилж 200 гаруйг нь хүчээр яллан хорив.

No comments:

Post a Comment