- 1886 онд А.Амар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төрсөн.
- 1898 онд (12 нас) Амар хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд
- 1898-1911 онд Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр
- 1913 онд (27 нас) Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгын чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр
- 1917-1918 онд (31 нас) Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин цэргийг захиран суужээ.
- 1919 онд (33 нас) Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад А.Амар нутагтаа оджээ.
- 1919-1921 онд (33-35 нас) хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.
- 1921 онд (35 нас) намар ардын засгын газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлсэн.
- 1921-1924 онд (35-38 нас) Гадаад явдалын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн Сайдаар тохоогдон ажиллаж байгаад
- 1924-1925 (38 нас) онд Аж ахуйн яамны сайд
- 1926-1927 (40 нас) онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр
- 1928 оны (42 нас) эхээр хуралдсан Улсын бага хурлаас Монгол улсын Ерөнхий сайдаар
- 1928- 1930 он (42-44) хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байгаад
- 1930-1932 онд (44-46 нас) Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга
- 1932-1936 онд (46-50 нас) онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга
- 1933 онд (47 нас) зохиомолоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв.
- 1934 онд (48 нас) А.Амар, Монголын товч түүх босоо монгол бичгээр анхлан хэвлэгдсэн.
- 1936-1939 (50 нас) онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.
- 1939 онд (53 нас) Ерөнхий сайд А.Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд. 1939 оны 3 сарын 7-нд болсон МАXН Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад
- 1941 оны (55 нас) 7 сарын 10-нд цаазаар аваачжээ.
- 1960 онд ЗХУ-н Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн
- 1962 онд А.Амарыг Монгол улс хилс хэргээс 21 жилийн дараа цагаатгажээ.
- 1989 онд 55 жилийн дараа, А.Амар, Монголын товч түүх хоёрдах удаагаа кирилл үсгээр хэвлэгдэв.
Menu
Гарчиг
7-р сарын 1
association
Chairpersons and their terms of office
documents
don't forget...
From Wikipedia - the free encyclopedia
Mongolian Women Who Fell Victims to Communist Torture
The Circular
The Gory Pathway of Genocide and Repression
The Repression of National Religion and Culture
timeline
Victimizers
Victims
А. Амар сайд
бүү март ...
мэдээ
Пэлжидийн Гэндэн
Хорлоогийн Чойбалсан
Хэлмэгдүүлэлтийн үе шатууд
цагаатгал
Sunday, August 29, 2010
А. Амар сайд : timeline
Labels:
timeline,
А. Амар сайд
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment