Showing posts with label бүү март .... Show all posts
Showing posts with label бүү март .... Show all posts

Tuesday, September 14, 2010

Бариа тавианы жилүүд буюу их хэлмэгдүүлэлт

Социализмын үеийн их хэлмэгдүүлэлт нь тухайн үеийн Засгийн газар, Намын төв хорооны тэргүүлэгчид хэд хэдэн удаа хэлэлцэн гаргасан тогтоолоос эхтэй ажээ. Тогтоолоор батлагдсан энэ дүрэмд "Зөвлөлтийн сургагч, зөвлөхөд дургүйцсэн монгол хүнийг албан тушаалаас нь зайлуулахаас эхлээд цаазаар авах хүртэл арга хэмжээ авна" гэж заасан байна. Энэ дүрмийг Э.Ринчино, Дотоод хэргийн ардын комиссарын төлөөлөгч, зөвлөх И.Вакунасов нар санаачилжээ. Монгол Улсын ерөнхий сайд Бодоо, гүн Дэндэв, Пунцагдорж, Чагдаржав нарыг баривчлан асууж, хүч хэрэглэн байцаасан болоод 1922 оны 8 дугаар сард "Шар хадны энгэр"-т буудан хороожээ.

Friday, September 10, 2010

Өнөөдөр хэлмэгдэгсэд болон түүний ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр

Өнөөдөр ачит эцэгт эх, амраг садан, хань ижлээ хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар алдаж нүдэндээ нулимстай, сэтгэлдээ эдгэшгүй гүн шархтай үлдсэн хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр.

“Улс төрийн эсэргүү” хэмээгдэн хөрөнгө малаа хураалган, хүний ёсоор амьдрах хувь дутсан эгэл ардын гэр бүл, үр ач өнөөдөр хэлмэгдэгсэдийн хөшөөнөө цуглаж, сэтгэл дэх гашуудлаа тайллаа.

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байсангүй. Энэ талаар одоогоор ямар нэгэн тайлбар хэлээгүй байна.

Wednesday, August 25, 2010

бүү март ...

бүү март ... хуудас 1

бүү март ... хуудас 4

бүү март ... хуудас 5

бүү март ... хуудас 6

бүү март ... хуудас 7

бүү март ... хуудас 8

бүү март ... хуудас 9

бүү март ... хуудас 12

Friday, October 19, 2007

Хэлмэгдэгсэд МАХН-ыг Их хурал дээрээ уучлалт гуйхыг шаардав

Хэлмэгдэгсэд МАХН-ыг Их хурал дээрээ уучлалт гуйхыг шаардав

Улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдүүдийн төлөөлөгчид саяхан уулзалт ярилцлага зохиолоо. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоотой хамтран хийсэн энэхүү ярилцлагад оролцогсод МАХН-ын ХХҮ Их хурлын төлөөлөгчдөд хандан ил захидал өргөн барьжээ. Түүнд, 1921 онд саж лам Жамьянданзан нарын "хэрэг" гэгчээр эхэлсэн Монгол дахь улс төрийн коммунист хэлмэгдүүлэлт жил бүр явагдан гүнзгийрсээр 1937-1938 онд феодал, лам нарыг төдийгүй энгийн олон хүн, нам, төр, цэргийн олон нэрт зүтгэлтнийг үй олноор нь баривчлан хядсан аймшигт явдал болсон билээ. Энэ жил тэрхүү үйл явдлын 70 жил тохиож байна.