Sunday, August 29, 2010

I үе шат, 1922-1940

Эхний үе шат Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав.

No comments:

Post a Comment