Friday, September 10, 2010

Ард түмнээсээ уучлалт гуйв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнүүд үргэлжилж байна. Тэртээх он жилүүдэд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр айл бүрийг дайран өнгөрч байсныг ард түмэн одоо ч мартаагүй.

Нийт 37 мянга 500 хүн хилсээр гүтгэгдэн амь насаа алдаж байсныг судалгаагаар гаргасан байдаг. Ардчилсан холбоо эвслийн засгийн газар 1996 онд ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж хэлмэгдэгсдийг цагаатгаж эхэлсэн түүхтэй.

Монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооны 20 жилийн ойн өдрийн хурал өчигдөр болсон юм. Уг арга хэмжээнд Монгол Улсын тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, МУТХХ-ны тэргүүн Д.Цогтбаатар зэрэг албаны хүмүүс болон хэлмэгдэгсэд, түүний гэр бүл, үр хүүхдүүд оролцлоо.

Энэ үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлэхдээ "Ардчилсан нам засаг барилцаж байгаа улс төрийн хүчнийхээ хувьд ард түмнээсээ дахин уучлалт гуйя" хэмээлээ.

No comments:

Post a Comment