Эрхэм зорилго: Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх
Алсын хараа: Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэрэмжлэх, нийгмийн шудрага ёс хэрэгжих эрх зүйн орчин бий болгоход дэмжлэг үзүүлэх
Холбооны зорилго, зорилт: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн “хар” түүхийг судалж сурвалжлах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх Хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр удамд бүх талын дэмжлэг, тусламж үзүүлэх, хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгуулахыг эрмэлзэх Өөрийн орны болон гадаадын ардчилсан байгууллагуудтай ажил хэргийн байнгын, тогтвортой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах Монгол Улсад хүний эрх зөрчигдсөн асуудлаар Олон Улсын эрх бүхий байгууллагад хандах, төлөөлөн нэхэмжлэл гаргах, стратегийн өмгөөлөл явуулах Үйл ажиллагааны чиглэлийн дагуу төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх
Үйл ажиллагааны үр дүнгээс: Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо 1991 оны 11 дүгээр сарын 20-нд байгуулагдав. Хэлмэгдэгсдийн дурсгалын гэрэлт хөшөөг 1994 онд босгов. Хэлмэгдэгсдийн музей 1996 оны 9 дүгээр сарын 10-нд байгуулагдав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай Монгол Улсын хууль 1997 онд батлагдав. Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэж байна. Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын комиссын дэргэдэх ллс төрийн хэлмэгдэгсдийн судалгааны төв ажиллаж байна. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон нийтийг хамарсан үйл явдалд улс төрийн дүгнэлт хийв.
No comments:
Post a Comment