Friday, September 10, 2010

Төр 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээжээ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааны төвийнхөн өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


Манай улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 18 жил болж байгаа аж. Харин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.

Одоогийн байдлаар хэлмэгдээд цагаатгагдсан 17376 иргэнд төрөөс 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 41 хүнд 39 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ.

Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/

No comments:

Post a Comment