1. Монголчуудийн уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үеЭл номондоо Түрэг, Уйгар бол Монголын бус харин Монголын Сянби, Монголын Тоба, Монголын Хятан гүрэн гэж оруулсан нь маш сонирхолтой болоод чухал билээ.
2. Хүннү улсийн үе
3. Монголын Сянби улсын мандсан үе
4. Монголын Тоба хэмээх Их Юан улс мандсан үе
5. Түрэг улс мандсан үе
6. Уйгар улс мандсан үе
7. Монголын Хятан улсын мандсан үе
8. Алтан улсын үе
9. Бөртэ чинос эхлэн Чингис хаан хүртэлх үе залгамж
10. Чингис хааны үе хэмээсэн 10 бүлэгтэй.
Жич: Цаазаар авахуулсан Ерөнхий сайд, дан ганц биеэр монголын бүхий л үеийн түүхийг бичих үүрэг хүлээж явсан шилдэг бичгийн хүн, түүхч, эх оронч А.Амар гуайн бичсэн <Монголын товч түүх> бол Монгол улс үндэстэний бүхий л түүхийг товчлон үнэнээр хураасан болоод орчин цагийн түүхийн ном зохиолийн тулгуур үндэс болно.
Тэрээр бусад олон эрдэмтний ишлэн судлах тулгын чулууг тавьсан загалмайлсан эцэг билээ. Тухайн үедээ 1934 онд номын эхэндээ тусгаар улсын үзлээ ил бичиж, түүхээ Чингис хааныг шууд илээр анхлан магтан дуулсан нь хожим цаазаар авахуулах нэгэн шалтгаан болсон буюэ. Монгол залуу хүн бүрийн алив түүхийн гарын авлага, тулгуур болгон анхааран заавал унших чухал номын нэгэн болоод зогсохгүй, номыг бичсэн үзэл санаа, язгуурын ёс хэвшил нь одоо ч хамгийн чухал хэвээрээ байгааг бид судлан ухаарах, юуны төлөө алтан амиа алдсаныг сэхээрэн хүндлэх чухал билээ.
No comments:
Post a Comment