Showing posts with label Хэлмэгдүүлэлтийн үе шатууд. Show all posts
Showing posts with label Хэлмэгдүүлэлтийн үе шатууд. Show all posts

Tuesday, September 14, 2010

Бариа тавианы жилүүд буюу их хэлмэгдүүлэлт

Социализмын үеийн их хэлмэгдүүлэлт нь тухайн үеийн Засгийн газар, Намын төв хорооны тэргүүлэгчид хэд хэдэн удаа хэлэлцэн гаргасан тогтоолоос эхтэй ажээ. Тогтоолоор батлагдсан энэ дүрэмд "Зөвлөлтийн сургагч, зөвлөхөд дургүйцсэн монгол хүнийг албан тушаалаас нь зайлуулахаас эхлээд цаазаар авах хүртэл арга хэмжээ авна" гэж заасан байна. Энэ дүрмийг Э.Ринчино, Дотоод хэргийн ардын комиссарын төлөөлөгч, зөвлөх И.Вакунасов нар санаачилжээ. Монгол Улсын ерөнхий сайд Бодоо, гүн Дэндэв, Пунцагдорж, Чагдаржав нарыг баривчлан асууж, хүч хэрэглэн байцаасан болоод 1922 оны 8 дугаар сард "Шар хадны энгэр"-т буудан хороожээ.

Tuesday, August 31, 2010

үйл явдлын цаг хугацаа

  • 1924 Богд хаан “гэнэт” нас барав.
  • 1929 Улс төрийн зүтгэлтэн Ширнэндамдинг буудан хөнөөв.
  • 1934 “Хэнтийн”, “Дорнодын”, “Улаанбаатарын” гэсэн гурван бүлгээс тогтсон “Лхүмбийн хэрэг” гэгчийг зохиож, Буриадын ард түмнийг хомроголон устгав. 1505 хүн хэлмэгдсэн.

Sunday, August 29, 2010

Их Хэлмэгдүүлэлт

Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд оргилдоо хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 22,000-аас 35,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Өмнөх тоо нь тухайн үеийн Монголын хүн амын гурваас дөрвөн хувь байсан ажээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв.

III үе шат, 1956-1990

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм.

II үе шат, 1940-1955

Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.

I үе шат, 1922-1940

Эхний үе шат Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав.