УИХ-ын гишүүн, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан, н.Пүрэвдаваа, н.Мөнхбаатар нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол оронд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө тэмцэж ирсэн, мянга мянган гишүүд, дэмжигчиддээ Олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэж байгаагаа мэдэгдлээ. Харин дараа нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг хэлмэгдэгсдийн өдөр ард түмнээсээ уучлал гуйсныг нийслэлийн Ардчилсан нам эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, мэдэгдэл гаргаснаа онцоллоо.
Menu
Гарчиг
7-р сарын 1
association
Chairpersons and their terms of office
documents
don't forget...
From Wikipedia - the free encyclopedia
Mongolian Women Who Fell Victims to Communist Torture
The Circular
The Gory Pathway of Genocide and Repression
The Repression of National Religion and Culture
timeline
Victimizers
Victims
А. Амар сайд
бүү март ...
мэдээ
Пэлжидийн Гэндэн
Хорлоогийн Чойбалсан
Хэлмэгдүүлэлтийн үе шатууд
цагаатгал
Showing posts with label Victims. Show all posts
Showing posts with label Victims. Show all posts
Wednesday, September 15, 2010
Friday, September 10, 2010
Ард түмнээсээ уучлалт гуйв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнүүд үргэлжилж байна. Тэртээх он жилүүдэд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр айл бүрийг дайран өнгөрч байсныг ард түмэн одоо ч мартаагүй.
Хэлмэгдэгсдийн архивыг ОХУ-аас авчрахад бэрхшээл их
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагааг 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 35000 хэлмэгдсэгсдээс 29800 иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Харин тэдгээрийн нөхөх олговорт зориулж 19.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн үүнтэй зэрэгцэн хилс хэрэгт хэлмэгдсэн, хилс хэргийн улмаас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн гэр бүлд гэр, орон сууц олгох ажлыг ч давхар үргэлжлүүлж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ чиглэлээр 470 иргэнд 2.5 тэрбум төгрөгөөр гэр, орон сууц худалдан авч өгчээ.
Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Намрын эхэн сарын энэ өдөр 15 дахь удаагаа төрийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө толгой бөхийлгөн цэцэг өргөж, 15 дахь удаагийн харууслын үг хэлж байна.
Энэ өдөр ч мөн хоолойгоо шахан, царайгаа барайлган байж, албаны үгээ хэлнэ биз. Харин хэлмэгдсэн хэмээх хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй. Өнөөдөр хэлмэгдэгсдийн сүнс дахин нэг нутгаа эргэж, үр хүүхэд нь өмнөх жилүүдийн л адил талийгаачдынхаа зургийг барин хөшөө, суваргыг нь зорино. Хэчнээн ч жил энэ өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байгаа билээ, бид.
Энэ өдөр ч мөн хоолойгоо шахан, царайгаа барайлган байж, албаны үгээ хэлнэ биз. Харин хэлмэгдсэн хэмээх хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй. Өнөөдөр хэлмэгдэгсдийн сүнс дахин нэг нутгаа эргэж, үр хүүхэд нь өмнөх жилүүдийн л адил талийгаачдынхаа зургийг барин хөшөө, суваргыг нь зорино. Хэчнээн ч жил энэ өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байгаа билээ, бид.
Өчигдрийг сануулах өнөөдрийн сүүдэр
Ёрын бүүвэйн дуу ухаан санааг эзэмдэн улам бөх нойрсуулах ажгуу. Бүүвэйн дуунд,
...Улаан цусанд будагдсан хэлмэгдүүлэлтийн хар жилүүд хойно хоцорсон
...Улаан цусанд будагдсан хэлмэгдүүлэлтийн хар жилүүд хойно хоцорсон
Цэнхэр ардчиллын эрх чөлөөгөөр чи амьсгалж байна, хүү минь. Бүүвэй, бүүвэй... гэж дуулна. Гоёос гоё машинтай болчихлоо гэж зүүдэлсэн хүү сэрээд уйлдаг шиг өнөөдөр ч бид “аллага” дуусгавар болсон гэж хэлмэгдүүлэлтийн хөшөөнд хиймэл цэцгийн баглаа өргөнө. Өнөөдөр маргаашаар солигдоход өчигдрөө үгүйсгэж хэлмэгдүүлэлт үргэлжилж байгааг мэднэ.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байсангүй. Энэ талаар одоогоор ямар нэгэн тайлбар хэлээгүй байна. Хэлмэгдэгсдийн хөшөө ихэрлэх болоогүй юу
Монгол улсын түүхэнд хар мөр үлдээж, уй гашуу авчирсан 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр алтан амиа алдсан Э.Доржсүрэн, Р.Мөнх-Эрдэнэ, н.Ганбаатар, Ч. Энхбаатар нарыг монголын ард түмэн үүрд дурсан санах учиртай хэмээн долдугаар сарын нэгний үймээнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө босгохоор болж байсан цаг саяхан. Улмаар ерөнхийлөгчийн тамгын газар, хохирогчдын ар гэрийнхэн хөшөөг МАХН-ын байрны өмнөх цэцэрлэгт барих нь оновчтой гэж үзэн хотын захирагч Г.Мөнхбаярт албан тоот хүргүүлж байсан билээ. Харууслын гэрч
Хотын замын түгжрэл хэв хэвээрээ. Намрын шар нар хорлонтой ч юм шиг зулай төөнөж, замын цагдаа чухал царайлан явахыг хориглон, замын түгжээг нэмэх бүр улам уур хүрнэ. Яг хотын төвд, байн байн, хамгаалалттай машин явж, зам түгждэг хэсэгт ирсэн жолооч нар “Нөгөө гурван тэнэг л гэртээ харих гэж зам хааж байгаа биз” гэлцэх. Уг нь энэ өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болох ёстойг мэдэж байсан ч түгжрэлийн гайгаар ингээд таксинд гацаж байгаадаа ер нь бол өөртөө л бухимдах ёстой л доо. Гэхдээ албаны үнэмлэх үзүүлэн давуу эрх эдлэж, үйл явдлын албаны хуурай мэдээлэл хүргэдэг байсан зуршлаасаа санаандгүй ч салсандаа замын түгжрэлд баярламаар ч юм шиг.
Wednesday, September 8, 2010
Төр иргэд рүүгээ тэрсэлсэн тэр жилүүд
Хэлмэгдүүлэлт үү, их хядлага уу?
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэдэг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хийсэн энэхүү бага хурлыг нээж УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ,”Монгол оронд болж өнгөрсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн гарах болсон шалтгаан нөхцөл, хор уршиг, үр дагавар, хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээхийн ач холбогдол, сургамж, дүгнэлт, улс төрийн талаар төрийн зүгээс иргэдээ хэлмэгдүүлэхгүй, амар тайван аж төрөх нөхцөл бололцоог нь ханган бүрдүүлэх, хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх, энэ талаар олон нийтэд өргөн дэлгэр ойлголт өгөхөд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдол оршиж байна” гэдгийг цохон хэлжээ.
Wednesday, September 1, 2010
Д.Цогтбаатар: Хэлмэгдүүлэлт бүү давтагдаасай
“Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүн Д.Цогтбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа. -УИХ-ын Тамгын газрын ажилтан Ц.Жаргалсайханд эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял оноосон нь дуулиан тарьж байна. Их хэлмэгдүүлэлтийн үеэс хойш сонсогдоогүй эх орноосоо урвасан гэх хэргээр өнөө цагт ял оноосныг та юу гэж дүгнэж байна вэ?
-Гегелийн “Хэн хийсвэр сэтгэдэг вэ” гэдэг зөвлөгөө сургамжийн ном байдаг. Тэр номонд аливаа юмыг хийсвэрээр сэтгэхийг, олон талаас нь судалж эцсийн дүгнэлт гаргах нь дээр үү гэдгийг бичсэн байдаг. Тэгэхээр өөрийн чинь асуултад олон талаас нь харж байж дүгнэлт өгөх нь зөв байх. Тэр хүнийг шууд буруутгах нь ямар байх бол. Ц.Жаргалсайхан өнөөдөр төрд тэрсэлсэн харагдаж байж болно. 1930-1940-өөд онд ч төрд тэрсэлсэн, ардын дайсан, Японы тагнуул зэрэг янз бүрийн нэр өгч гүтгэж байгаад ялласан байдаг. Харин энэ цагт тэр хүмүүсээ цагаатгаж, төр нь уучлал хүссэн шүү дээ.
-Гегелийн “Хэн хийсвэр сэтгэдэг вэ” гэдэг зөвлөгөө сургамжийн ном байдаг. Тэр номонд аливаа юмыг хийсвэрээр сэтгэхийг, олон талаас нь судалж эцсийн дүгнэлт гаргах нь дээр үү гэдгийг бичсэн байдаг. Тэгэхээр өөрийн чинь асуултад олон талаас нь харж байж дүгнэлт өгөх нь зөв байх. Тэр хүнийг шууд буруутгах нь ямар байх бол. Ц.Жаргалсайхан өнөөдөр төрд тэрсэлсэн харагдаж байж болно. 1930-1940-өөд онд ч төрд тэрсэлсэн, ардын дайсан, Японы тагнуул зэрэг янз бүрийн нэр өгч гүтгэж байгаад ялласан байдаг. Харин энэ цагт тэр хүмүүсээ цагаатгаж, төр нь уучлал хүссэн шүү дээ.
Tuesday, August 31, 2010
fact
- 767 сүм хийдийн 5953 барилга байшинг нураан сүйтгэв.
- Монгол улсын 115 мянган лам хуврагийн шүтэн бишрэх эрх чөлөөг албадан хязгаарлаж, дийлэнхи хэсгийг буудан хядаж анги ялгаварлаж устгав.
fact
- 1921 он. Саж ламын хэрэг. 48 хүн
- 1922 он. Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Пунцагдорж да лам нарын хэрэг
1930-1940 оны хооронд ЗХУ-д хүргэгдэн шийтгэгдсэн 194 хүний нэрсийн жагсаалт
- С.Алтангэрэл
- М.И.Амагаев
- А.Амар
ЗСБНХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар,бригадын генерал Фриновскийгоос Чойбалсанд хүлээлгэж өгсөн баривчлах 115 хүний нэрс
1937.8.28. Маш нууц “Заговор”
- Дарьзав - Цэргийн яамны I орлогч сайд
- Баттөмөр - Ардыг гэгээрүүлэх яамны сайд
- Дорж- Худалдаа үйлдвэрийн яамны сайд
fact
- 1921-1953 онд төрийн эсрэг гэмт хэрэг гэгчид 44 “бүлэглэл” илрүүлж, 80000 орчим хүн
шийтгэгджээ. - 1930-1940 онд “Тусгай комисс”-ын шийдвэрээр 5728 хүн,“Онцгой бүрэн эрхт комисс”-ын шийдвэрээр 27585 хүн,шүүхийн шийдвэрээр 4261 хүн, бүгд 37584 хүнийгхэлмэгдүүлэн шийтгэсний 74 %-ийг нь буудан алжээ.
Sunday, August 29, 2010
Их Хэлмэгдүүлэлт
Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд оргилдоо хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 22,000-аас 35,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Өмнөх тоо нь тухайн үеийн Монголын хүн амын гурваас дөрвөн хувь байсан ажээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв.
III үе шат, 1956-1990
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм.
II үе шат, 1940-1955
Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.
I үе шат, 1922-1940
Эхний үе шат Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав.
Subscribe to:
Posts (Atom)






