УИХ-ын гишүүн, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан, н.Пүрэвдаваа, н.Мөнхбаатар нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол оронд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө тэмцэж ирсэн, мянга мянган гишүүд, дэмжигчиддээ Олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэж байгаагаа мэдэгдлээ. Харин дараа нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг хэлмэгдэгсдийн өдөр ард түмнээсээ уучлал гуйсныг нийслэлийн Ардчилсан нам эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, мэдэгдэл гаргаснаа онцоллоо.
Menu
Гарчиг
7-р сарын 1
association
Chairpersons and their terms of office
documents
don't forget...
From Wikipedia - the free encyclopedia
Mongolian Women Who Fell Victims to Communist Torture
The Circular
The Gory Pathway of Genocide and Repression
The Repression of National Religion and Culture
timeline
Victimizers
Victims
А. Амар сайд
бүү март ...
мэдээ
Пэлжидийн Гэндэн
Хорлоогийн Чойбалсан
Хэлмэгдүүлэлтийн үе шатууд
цагаатгал
Wednesday, September 15, 2010
Tuesday, September 14, 2010
Бариа тавианы жилүүд буюу их хэлмэгдүүлэлт
Социализмын үеийн их хэлмэгдүүлэлт нь тухайн үеийн Засгийн газар, Намын төв хорооны тэргүүлэгчид хэд хэдэн удаа хэлэлцэн гаргасан тогтоолоос эхтэй ажээ. Тогтоолоор батлагдсан энэ дүрэмд "Зөвлөлтийн сургагч, зөвлөхөд дургүйцсэн монгол хүнийг албан тушаалаас нь зайлуулахаас эхлээд цаазаар авах хүртэл арга хэмжээ авна" гэж заасан байна. Энэ дүрмийг Э.Ринчино, Дотоод хэргийн ардын комиссарын төлөөлөгч, зөвлөх И.Вакунасов нар санаачилжээ. Монгол Улсын ерөнхий сайд Бодоо, гүн Дэндэв, Пунцагдорж, Чагдаржав нарыг баривчлан асууж, хүч хэрэглэн байцаасан болоод 1922 оны 8 дугаар сард "Шар хадны энгэр"-т буудан хороожээ.
Labels:
бүү март ...,
мэдээ,
Хэлмэгдүүлэлтийн үе шатууд
Friday, September 10, 2010
Төр 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээжээ
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааны төвийнхөн өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Өнөөдөр хэлмэгдэгсэд болон түүний ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр
Өнөөдөр ачит эцэгт эх, амраг садан, хань ижлээ хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар алдаж нүдэндээ нулимстай, сэтгэлдээ эдгэшгүй гүн шархтай үлдсэн хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр.
“Улс төрийн эсэргүү” хэмээгдэн хөрөнгө малаа хураалган, хүний ёсоор амьдрах хувь дутсан эгэл ардын гэр бүл, үр ач өнөөдөр хэлмэгдэгсэдийн хөшөөнөө цуглаж, сэтгэл дэх гашуудлаа тайллаа.
“Улс төрийн эсэргүү” хэмээгдэн хөрөнгө малаа хураалган, хүний ёсоор амьдрах хувь дутсан эгэл ардын гэр бүл, үр ач өнөөдөр хэлмэгдэгсэдийн хөшөөнөө цуглаж, сэтгэл дэх гашуудлаа тайллаа.
Ард түмнээсээ уучлалт гуйв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнүүд үргэлжилж байна. Тэртээх он жилүүдэд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр айл бүрийг дайран өнгөрч байсныг ард түмэн одоо ч мартаагүй.
Хэлмэгдэгсдийн архивыг ОХУ-аас авчрахад бэрхшээл их
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагааг 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 35000 хэлмэгдсэгсдээс 29800 иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Харин тэдгээрийн нөхөх олговорт зориулж 19.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн үүнтэй зэрэгцэн хилс хэрэгт хэлмэгдсэн, хилс хэргийн улмаас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн гэр бүлд гэр, орон сууц олгох ажлыг ч давхар үргэлжлүүлж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ чиглэлээр 470 иргэнд 2.5 тэрбум төгрөгөөр гэр, орон сууц худалдан авч өгчээ.
Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Намрын эхэн сарын энэ өдөр 15 дахь удаагаа төрийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө толгой бөхийлгөн цэцэг өргөж, 15 дахь удаагийн харууслын үг хэлж байна.
Энэ өдөр ч мөн хоолойгоо шахан, царайгаа барайлган байж, албаны үгээ хэлнэ биз. Харин хэлмэгдсэн хэмээх хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй. Өнөөдөр хэлмэгдэгсдийн сүнс дахин нэг нутгаа эргэж, үр хүүхэд нь өмнөх жилүүдийн л адил талийгаачдынхаа зургийг барин хөшөө, суваргыг нь зорино. Хэчнээн ч жил энэ өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байгаа билээ, бид.
Энэ өдөр ч мөн хоолойгоо шахан, царайгаа барайлган байж, албаны үгээ хэлнэ биз. Харин хэлмэгдсэн хэмээх хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй. Өнөөдөр хэлмэгдэгсдийн сүнс дахин нэг нутгаа эргэж, үр хүүхэд нь өмнөх жилүүдийн л адил талийгаачдынхаа зургийг барин хөшөө, суваргыг нь зорино. Хэчнээн ч жил энэ өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байгаа билээ, бид.
Өчигдрийг сануулах өнөөдрийн сүүдэр
Ёрын бүүвэйн дуу ухаан санааг эзэмдэн улам бөх нойрсуулах ажгуу. Бүүвэйн дуунд,
...Улаан цусанд будагдсан хэлмэгдүүлэлтийн хар жилүүд хойно хоцорсон
...Улаан цусанд будагдсан хэлмэгдүүлэлтийн хар жилүүд хойно хоцорсон
Цэнхэр ардчиллын эрх чөлөөгөөр чи амьсгалж байна, хүү минь. Бүүвэй, бүүвэй... гэж дуулна. Гоёос гоё машинтай болчихлоо гэж зүүдэлсэн хүү сэрээд уйлдаг шиг өнөөдөр ч бид “аллага” дуусгавар болсон гэж хэлмэгдүүлэлтийн хөшөөнд хиймэл цэцгийн баглаа өргөнө. Өнөөдөр маргаашаар солигдоход өчигдрөө үгүйсгэж хэлмэгдүүлэлт үргэлжилж байгааг мэднэ.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байсангүй. Энэ талаар одоогоор ямар нэгэн тайлбар хэлээгүй байна.
Хэлмэгдэгсдийн хөшөө ихэрлэх болоогүй юу
Монгол улсын түүхэнд хар мөр үлдээж, уй гашуу авчирсан 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр алтан амиа алдсан Э.Доржсүрэн, Р.Мөнх-Эрдэнэ, н.Ганбаатар, Ч. Энхбаатар нарыг монголын ард түмэн үүрд дурсан санах учиртай хэмээн долдугаар сарын нэгний үймээнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө босгохоор болж байсан цаг саяхан. Улмаар ерөнхийлөгчийн тамгын газар, хохирогчдын ар гэрийнхэн хөшөөг МАХН-ын байрны өмнөх цэцэрлэгт барих нь оновчтой гэж үзэн хотын захирагч Г.Мөнхбаярт албан тоот хүргүүлж байсан билээ.
Харууслын гэрч
Хотын замын түгжрэл хэв хэвээрээ. Намрын шар нар хорлонтой ч юм шиг зулай төөнөж, замын цагдаа чухал царайлан явахыг хориглон, замын түгжээг нэмэх бүр улам уур хүрнэ. Яг хотын төвд, байн байн, хамгаалалттай машин явж, зам түгждэг хэсэгт ирсэн жолооч нар “Нөгөө гурван тэнэг л гэртээ харих гэж зам хааж байгаа биз” гэлцэх. Уг нь энэ өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болох ёстойг мэдэж байсан ч түгжрэлийн гайгаар ингээд таксинд гацаж байгаадаа ер нь бол өөртөө л бухимдах ёстой л доо. Гэхдээ албаны үнэмлэх үзүүлэн давуу эрх эдлэж, үйл явдлын албаны хуурай мэдээлэл хүргэдэг байсан зуршлаасаа санаандгүй ч салсандаа замын түгжрэлд баярламаар ч юм шиг.
Wednesday, September 8, 2010
Төр иргэд рүүгээ тэрсэлсэн тэр жилүүд
Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг. Монголын аль л ном эрдэмтэй, эх оронч хөвгүүдийг толгой дараалан буудаж хороон, үлдэгсдийг нь нус нулимсанд живүүлсэн тэр хар жилүүдийг өдөр бүр биш юмаа гэхэд жилд нэг удаа ингэж санаж байх нь зүйн хэрэг болов уу.
Хэлмэгдүүлэлт үү, их хядлага уу?
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэдэг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хийсэн энэхүү бага хурлыг нээж УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ,”Монгол оронд болж өнгөрсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн гарах болсон шалтгаан нөхцөл, хор уршиг, үр дагавар, хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээхийн ач холбогдол, сургамж, дүгнэлт, улс төрийн талаар төрийн зүгээс иргэдээ хэлмэгдүүлэхгүй, амар тайван аж төрөх нөхцөл бололцоог нь ханган бүрдүүлэх, хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх, энэ талаар олон нийтэд өргөн дэлгэр ойлголт өгөхөд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдол оршиж байна” гэдгийг цохон хэлжээ.
Wednesday, September 1, 2010
Д.Цогтбаатар: Хэлмэгдүүлэлт бүү давтагдаасай
“Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүн Д.Цогтбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа. -УИХ-ын Тамгын газрын ажилтан Ц.Жаргалсайханд эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял оноосон нь дуулиан тарьж байна. Их хэлмэгдүүлэлтийн үеэс хойш сонсогдоогүй эх орноосоо урвасан гэх хэргээр өнөө цагт ял оноосныг та юу гэж дүгнэж байна вэ?
-Гегелийн “Хэн хийсвэр сэтгэдэг вэ” гэдэг зөвлөгөө сургамжийн ном байдаг. Тэр номонд аливаа юмыг хийсвэрээр сэтгэхийг, олон талаас нь судалж эцсийн дүгнэлт гаргах нь дээр үү гэдгийг бичсэн байдаг. Тэгэхээр өөрийн чинь асуултад олон талаас нь харж байж дүгнэлт өгөх нь зөв байх. Тэр хүнийг шууд буруутгах нь ямар байх бол. Ц.Жаргалсайхан өнөөдөр төрд тэрсэлсэн харагдаж байж болно. 1930-1940-өөд онд ч төрд тэрсэлсэн, ардын дайсан, Японы тагнуул зэрэг янз бүрийн нэр өгч гүтгэж байгаад ялласан байдаг. Харин энэ цагт тэр хүмүүсээ цагаатгаж, төр нь уучлал хүссэн шүү дээ.
-Гегелийн “Хэн хийсвэр сэтгэдэг вэ” гэдэг зөвлөгөө сургамжийн ном байдаг. Тэр номонд аливаа юмыг хийсвэрээр сэтгэхийг, олон талаас нь судалж эцсийн дүгнэлт гаргах нь дээр үү гэдгийг бичсэн байдаг. Тэгэхээр өөрийн чинь асуултад олон талаас нь харж байж дүгнэлт өгөх нь зөв байх. Тэр хүнийг шууд буруутгах нь ямар байх бол. Ц.Жаргалсайхан өнөөдөр төрд тэрсэлсэн харагдаж байж болно. 1930-1940-өөд онд ч төрд тэрсэлсэн, ардын дайсан, Японы тагнуул зэрэг янз бүрийн нэр өгч гүтгэж байгаад ялласан байдаг. Харин энэ цагт тэр хүмүүсээ цагаатгаж, төр нь уучлал хүссэн шүү дээ.
Subscribe to:
Posts (Atom)