УИХ-ын гишүүн, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан, н.Пүрэвдаваа, н.Мөнхбаатар нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол оронд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө тэмцэж ирсэн, мянга мянган гишүүд, дэмжигчиддээ Олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэж байгаагаа мэдэгдлээ. Харин дараа нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг хэлмэгдэгсдийн өдөр ард түмнээсээ уучлал гуйсныг нийслэлийн Ардчилсан нам эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, мэдэгдэл гаргаснаа онцоллоо.
Menu
Гарчиг
7-р сарын 1
association
Chairpersons and their terms of office
documents
don't forget...
From Wikipedia - the free encyclopedia
Mongolian Women Who Fell Victims to Communist Torture
The Circular
The Gory Pathway of Genocide and Repression
The Repression of National Religion and Culture
timeline
Victimizers
Victims
А. Амар сайд
бүү март ...
мэдээ
Пэлжидийн Гэндэн
Хорлоогийн Чойбалсан
Хэлмэгдүүлэлтийн үе шатууд
цагаатгал
Wednesday, September 15, 2010
Tuesday, September 14, 2010
Бариа тавианы жилүүд буюу их хэлмэгдүүлэлт
Социализмын үеийн их хэлмэгдүүлэлт нь тухайн үеийн Засгийн газар, Намын төв хорооны тэргүүлэгчид хэд хэдэн удаа хэлэлцэн гаргасан тогтоолоос эхтэй ажээ. Тогтоолоор батлагдсан энэ дүрэмд "Зөвлөлтийн сургагч, зөвлөхөд дургүйцсэн монгол хүнийг албан тушаалаас нь зайлуулахаас эхлээд цаазаар авах хүртэл арга хэмжээ авна" гэж заасан байна. Энэ дүрмийг Э.Ринчино, Дотоод хэргийн ардын комиссарын төлөөлөгч, зөвлөх И.Вакунасов нар санаачилжээ. Монгол Улсын ерөнхий сайд Бодоо, гүн Дэндэв, Пунцагдорж, Чагдаржав нарыг баривчлан асууж, хүч хэрэглэн байцаасан болоод 1922 оны 8 дугаар сард "Шар хадны энгэр"-т буудан хороожээ.
Labels:
бүү март ...,
мэдээ,
Хэлмэгдүүлэлтийн үе шатууд
Friday, September 10, 2010
Төр 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээжээ
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааны төвийнхөн өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Өнөөдөр хэлмэгдэгсэд болон түүний ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр
Өнөөдөр ачит эцэгт эх, амраг садан, хань ижлээ хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар алдаж нүдэндээ нулимстай, сэтгэлдээ эдгэшгүй гүн шархтай үлдсэн хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр.
“Улс төрийн эсэргүү” хэмээгдэн хөрөнгө малаа хураалган, хүний ёсоор амьдрах хувь дутсан эгэл ардын гэр бүл, үр ач өнөөдөр хэлмэгдэгсэдийн хөшөөнөө цуглаж, сэтгэл дэх гашуудлаа тайллаа.
“Улс төрийн эсэргүү” хэмээгдэн хөрөнгө малаа хураалган, хүний ёсоор амьдрах хувь дутсан эгэл ардын гэр бүл, үр ач өнөөдөр хэлмэгдэгсэдийн хөшөөнөө цуглаж, сэтгэл дэх гашуудлаа тайллаа.
Ард түмнээсээ уучлалт гуйв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнүүд үргэлжилж байна. Тэртээх он жилүүдэд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр айл бүрийг дайран өнгөрч байсныг ард түмэн одоо ч мартаагүй.
Хэлмэгдэгсдийн архивыг ОХУ-аас авчрахад бэрхшээл их
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагааг 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 35000 хэлмэгдсэгсдээс 29800 иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Харин тэдгээрийн нөхөх олговорт зориулж 19.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн үүнтэй зэрэгцэн хилс хэрэгт хэлмэгдсэн, хилс хэргийн улмаас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн гэр бүлд гэр, орон сууц олгох ажлыг ч давхар үргэлжлүүлж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ чиглэлээр 470 иргэнд 2.5 тэрбум төгрөгөөр гэр, орон сууц худалдан авч өгчээ.
Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Намрын эхэн сарын энэ өдөр 15 дахь удаагаа төрийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө толгой бөхийлгөн цэцэг өргөж, 15 дахь удаагийн харууслын үг хэлж байна.
Энэ өдөр ч мөн хоолойгоо шахан, царайгаа барайлган байж, албаны үгээ хэлнэ биз. Харин хэлмэгдсэн хэмээх хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй. Өнөөдөр хэлмэгдэгсдийн сүнс дахин нэг нутгаа эргэж, үр хүүхэд нь өмнөх жилүүдийн л адил талийгаачдынхаа зургийг барин хөшөө, суваргыг нь зорино. Хэчнээн ч жил энэ өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байгаа билээ, бид.
Энэ өдөр ч мөн хоолойгоо шахан, царайгаа барайлган байж, албаны үгээ хэлнэ биз. Харин хэлмэгдсэн хэмээх хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй. Өнөөдөр хэлмэгдэгсдийн сүнс дахин нэг нутгаа эргэж, үр хүүхэд нь өмнөх жилүүдийн л адил талийгаачдынхаа зургийг барин хөшөө, суваргыг нь зорино. Хэчнээн ч жил энэ өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байгаа билээ, бид.
Subscribe to:
Posts (Atom)