Улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн иргэдийг цагаатгуулахаар нэхэмжлэгчдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах болон цагаатгагдсан иргэдэд нөхөх олговор олгох хугацааг 2011 оны 12 дугаар сарын 30-аар бүрмөсөн дуусгавар болгохоор заасан билээ.
Menu
Гарчиг
7-р сарын 1
association
Chairpersons and their terms of office
documents
don't forget...
From Wikipedia - the free encyclopedia
Mongolian Women Who Fell Victims to Communist Torture
The Circular
The Gory Pathway of Genocide and Repression
The Repression of National Religion and Culture
timeline
Victimizers
Victims
А. Амар сайд
бүү март ...
мэдээ
Пэлжидийн Гэндэн
Хорлоогийн Чойбалсан
Хэлмэгдүүлэлтийн үе шатууд
цагаатгал
Tuesday, July 27, 2010
Friday, July 9, 2010
Нямбуугийн эхнэр Б.ЦЭРЭНДОЛГОР
Намын Төв Хорооны гишүүн, Өмнөговь аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямбуугийн гэргий
Wednesday, July 7, 2010
Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Таны амрыг айлтган Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн мэндчилье.
Танд өргөн барьж байгаа энэхүү саналыг тунгаан толилно уу.
Нэг. Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи эхний 100 хоногт гүйцэтгэх ажлын хүрээнд:
2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдалд оролцсон хэрэгт холбогдон ял эдэлж байгаа гэмгүй иргэдийг төрт ёсны эртний уламжлалыг баримтлан цагаатгаж, өршөөх
Мөн үеэр болон үхлийн шарх авч хожим нь амь эрсэдсэн иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх, гэм буруутныг олж хариуцлага хүлээлгэх талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд удирдамж, чиглэл өгөх
Ерөнхийлөгчийн тамгын газрын аппаратыг бүрдүүлэхдээ ажилтнуудын ажил үүрэг гүйцэтгэх чадварыг нь гол шалгуур болгохын хамт П.Очирбат (Монгол улсын Ерөнхийлөгч асан), Д.Бямбасүрэн (Монгол улсын Ерөнхий сайд асан), Л.Пүрэвдорж (Армийн Улс төрийн газрын дарга асан), Ж.Баатар (Тагнуулын ерөнхий газрын дарга асан) гэх мэт хүмүүсийг зөвлөх, туслахаараа ажиллуулах бололцоотой эсэхийг анхааралдаа авах
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах үндсэн дээр Үндэсний Аюулгүй байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, саналыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах
<<Ардын хувьсгалын ... жилийн ойн баяр, наадам>> хэмээх үг хэллэгийг <<Үндэсний эрх чөлөөний хувьсгалын... ой, Үндэсний их баяр наадам>> хэмээсэн утгатай үг хэллэгээр солих, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 6-нд (Ховд хотыг чөлөөлсөн өдөр) тэмдэглэж байх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргах
Үндэсний их баяр наадам, улс тунхагласны өдрийг тохиолдуулан нэрт дуучин Адарсүрэн асан зэрэг ард түмний хүлээн зөвшөөрсөн цөөн хүнд алдар цол, одон медаль хүртээх
Монгол улсын нийт хүн амд “Эрдэнийн хувь” хүртээх, Тавантолгой, Оюу толгой зэрэг томоохон ордуудын хувьцааг эзэмшүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн хууль санаачлан УИХ-д өргөн барих
Авилгатай тэмцэх газар, Санхүүгийн зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар зэргийг УИХ-ын харъяалалд ажилладаг байх асуудлаар хууль санаачлан УИХ-д өргөн барих, Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн намуудын төлөөлөл байх асуудлыг зохицуулах
Хоёр. Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэх ажлын хүрээнд (хууль санаачилах,зарлиг шийдвэр гаргах болон Засгийн газар, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхдөө харгалзан үзэхийг хүсэлт болгосон санал):
Ажилгүйдэл, ядууралыг бууруулах зорилгоор үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүх төрлийн татвараас, тухайн төрлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн импортыг гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, ажлын байрны тоо, цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх
Гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын гудамжуудыг эмхлэн цэгцэлж хаягжуулах, хотын нийт гудамж, талбайг гэрэлтүүлж, телекамерийн байнгын хяналтад хамруулах
Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг нийт иргэдийн саналаар бусад шүүгч, прокуроруудыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн саналаар тус тус сонгох журамд шилжин, шүүх засаглалын хараат бус байдлыг хангах шиидвэртэй алхам хийх
Нийгмийн дотор хүлээлт үүсгэж буй авилгатай холбогдсон дуулиант хэргүүдийг нэг тийш нь болгоход хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх
Баг, сум, аймгийн тоог цөөрүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт оруулах
Орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг өргөтгөх асуудлыг Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх тухай “Үндсэн хууль”-ийн үзэл санаатай зөрчилдөж байгаа, холбооны улсын зарчмаар байгуулагддаг орон нутгийн ИТХ-ыг татан буулгахтай хамтатган шийдвэрлэх
УИХ-ын гишүүн үүрэгт нь үл хамаарах өөр албан тушаал эрхлэхийг зогсоох зэргээр “Үндсэн хууль”-д оруулсан <<дордуулсан долоон өөрчлөлт>>-ийг цуцлах
УИХ-ын сонгуулийг пропорциональ системээр явуулдаг болгох
УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгөөс сонгогдсон тойрогтоо хөрөнгө хуваарилдаг явдлыг зогсоох
Нийслэл хотыг Хархорины орчимд байршуулах бэлтгэл хангах
Лицензи нэрээр Монголын газар нутгийн 40 хувь гадныхны мэдэлд шилжсэн, ашигт малтмалын орд газруудын лицензи бүхэлдээ мөнгө хайсан наймаачдын гарт шилжсэн завхарлыг таслан зогсоож цэгцлэх
Бүх шатны сонгуульд элдэв луйвар булхай хийхийг “Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авах оролдлого” хэмээн тооцож, оногдох ялыг эрс чангатгах эдгээр болно.
Эрхэм Ерөнхийлөгч таны ажлын амжилт 2012 оны сонгуулийн ялалтаар гэрэлтэж, ард түмнийхээ итгэлийг өнө удтал хадгалахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Саналаа өргөн барьсан: Ж.Баасандаш
Б.Батбэх
Харилцах утас: Ж.Баасандаш 99178534, Б.Батбэх 99785022.
2009 оны 05 дугаар сарын 31-нд
Thursday, July 1, 2010
Та нарыгаа үүрд санаж явах болно. Хайртай шүү
Энэ сарын 1-ний үймээний үеэр нас барсан иргэдийн хойноос ар гэрийнхэн нь буян үйлдэж 108 зул өргөлөө. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд болсон энэ үйл явдлын үеэр лам нар ном хурсан юм. Улс төрийн шинэ хэлмэгдэгсэд болох Ц.Энхбаатар, Э.Доржсүрэн, С.Ганбаатар, Р.Мөнх-Эрдэнэ нарын хөргийг Гандангийн талбайн төв хэсэгт байрлуулжээ. "Та нарыгаа үүрд санаж явах болно. Хайртай шүү" зэрэг үгийг бичиж аав, ээж, ах дүүс нь гарын үсгээ зурсан самбарыг зурагнуудынх нь хажууд тавьсан байлаа. Эдний хойноос буян хийж таван өдрийн турш 108 зул өргөнө гэдгээ ар гэрийнхэн нь хэлж байв.
Хэлмэгдэгсдийн хөшөө “ихэрлэв”
Монголчуудын хувьд харамсал, уй гашуу төрүүлэн үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр алтан амиа алдсан талийгаачдын дурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслол өнөөдөр Үндэсний түүхийн музейн өмнөх Хэлмэгдэгсдийн хөшөөний баруун талд боллоо. Уг арга хэмжээнд үймээний үеэр амь насаа алдсан Э.Доржсүрэн, Р.Мөнх-Эрдэнэ, н.Ганбаатар, Ч. Энхбаатарын ар гэрийнхэн, нийслэлийн Ардчилсан хүчний холбооны Ж.Батзандан, О.Магнай, нар болон хэвлэлийнхэн хүрэлцэн ирсэн юм. Тэд гартаа гашуудлын цэцэг, хадаг, цай барьж, бараан өдрийн талаар сэтгэл зовинон ярилцаж байв.
Subscribe to:
Posts (Atom)