Monday, August 10, 2009

Хэлмэгдэгсдийн хөшөөг сэргээж, нөхөн олговор олгоно

Аймаг, нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд энэ оны хоёрдугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргав, өнгөрсөн хугацаанд. Энэ улиралд иргэдээс 124 өргөдөл, 220 эрэлт хүсэлт, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ 412 иргэнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авсан байна. Аймаг, нийслэлийн цагаатгалын салбар комиссууд төр захиргаа, олон нийт, аж ахуйн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар 84 хүнд гурван сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгож, мөн 10 иргэнд 80 мянган төгрөгийн хүнс, эд материалын туслалцаа үзүүлжээ.

Орон нутгийн цагаатгалын салбар комиссууд Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас хэлмэгдэгсдийг цагаатгасан шийдвэрийн хуулбар, архивын лавлагааны хамт 34, Үндэсний төв архиваас хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа 51, цагаатгалын үнэмлэх 10 ширхгийг тус тус захиалан авч нэхэмжлэгчдэд олгосон байна. Энэ оны хоёрдугаар улиралд анхан шатны шүүхүүдээс нөхөх олговор олгохоор шийдвэр нь гарсан 40 хэлмэгдэгчид 42 сая төгрөгийн нөхөх олговрыг олгуулжээ.
Салбар комиссууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүдийн нийгмийн асуудлыг хуульчлан шийдвэрлэх, амьдралын түвшин дорой хэлмэгдэгсэд тэдний төрөл төрөгсдийг орон байраар хангах, хэлмэгдэгсдийн хөшөө дурсгалыг сэргээх, шинээр байгуулах талаар хөрөнгийн туслалцаа үзүүлэх талаар санал дэвшүүлсэн байна.

No comments:

Post a Comment